Онцлох мэдээ

ӨНГӨРӨГЧ ОНД НЭГДСЭН ТӨСВИЙН ОРЛОГО БУУРСАН Ч ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРААС ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН ОРЛОГО ӨСӨЛТТЭЙ ГАРЧЭЭ

2020 оны гүйцэтгэлээр уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71 хувь, экспортын 94 хувийг тус тус бүрдүүлжээ.  Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2019 онд 11.9 их наяд төгрөгт хүрч, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн шууд орлого 2.9 их наяд төгрөг буюу 24.3 хувийг эзэлж байсан. Харин “Ковид-19” цар тахал гарсантай холбоотойгоор 2020 оны гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн …

Read More »

Рио Тинто группийн буцалтгүй тусламжаар байгуулсан PCR/ПГУ шинжилгээний цогц лабораториудын эхнийх нь нээлтээ хийлээ

ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ПГУ лабораторийн үйл ажиллагааны био аюулгүй байдлын шаардлага хангахад ашигладаг 19 тоног төхөөрөмжөөс бүрдэх олон улсын жишигт нийцсэн ДӨРВӨН лабораторийн ЭХНИЙХ нь ийнхүү иргэдэд үйлчлэхэд бэлэн боллоо. Рио Тинто группийн 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд олон улсын жишигт нийцүүлэн байгуулж буй 19 төрлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдээс бүрдсэн дөрвөн …

Read More »

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр /2021.03.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж компанийг ойрын жилүүдэд хөгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөг баталсан байна. Төлөвлөгөөнд туссанаар 2025 оныг хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц, усан хангамж  зэрэг 20 том төсөл хэрэгжүүлснээр компани үсрэнгүй хөгжиж, жилд олборлох нүүрсний хэмжээ 45 сая тоннд хүрч,  борлуулалтын …

Read More »

ETT БОНД ГАРГАХ ХҮСЭЛТЭЭ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ХҮРГҮҮЛЛЭЭ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилготой санхүүгийн зах зээлд хамгийн өндөр дүн бүхий 2 их наяд хүртэлх төгрөгийн болон ам.долларын бонд гаргах хүсэлтээ Монголын Хөрөнгийн Биржид өнөөдөр /2021.03.05/ хүргүүллээ.    Энэхүү арга хэмжээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Үнэт цаас санхүүжилтын газрын дарга С.Ашидмөнх, Тэргүүлэх Андеррайтер …

Read More »

I-II САРД НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 63.5 ХУВИАР ӨСӨЖ, 4.56 САЯ ТОНН ХҮРСЭН

2021 оны эхний хоёр сард Монгол Улс нийт 4.56 сая тонн нүүрс экспортолсон талаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.77 сая тонн буюу 63.5 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Сүүлийн байдлаар “Fenwei Energy”-ийн тооцооллоор Ганцмод боомт дахь угаасан коксжих нүүрсний үнэ Сар шинийн баярын дараах үеийн дүнгээс 50 юаниар буурч, тонн нь 1350 юань …

Read More »

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН МЭДЭЭ /2021.01.01 – 2021.02.28/

Read More »

SXCOAL: БНХАУ-Д КОКСЖИХ НҮҮРСНИЙ НӨӨЦ ӨСӨЖ, ҮНЭ НЬ БУУРЧ БАЙНА

БНХАУ-д коксжих нүүрсний нөөц өсөж, үнэ нь буурсан талаар “SXCoal” мэдээллээ. Үүний зэрэгцээ коксын үнэ буурч байгаа нь мөн нөлөөлж байна.“SXCoal”-ийн санал асуулгад хамрагдсан уурхайнуудын агуулах дахь коксжих нүүрсний нөөц хоёрдугаар сарын 26-ны өдрийн байдлаар өмнөх долоо хоногийн дүнгээс 131.9 мянган тонноор өсөж, 1.21 сая тонн хүрчээ. Шаньси мужид хүхрийн агууламж багатай коксжих нүүрсний үнэ Сар шинийн баярын өмнөх үеийн …

Read More »

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: “Салхитын алт, мөнгөний орд”-ын үр шимийг ахмадуудад хүртээсэн жишгээр цаашид 21 аймаг дахь бусад ордод түшиглэн иргэдийн амьдралыг өөд татах боломж бий

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: “Салхитын алт, мөнгөний орд”-ын үр шимийг ахмадуудад хүртээсэн жишгээр цаашид 21 аймаг дахь бусад ордод түшиглэн иргэдийн амьдралыг өөд татах боломж бий Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2021.02.06/ Дундговь аймагт ажиллаж, “Салхитын алт, мөнгөний орд”-ын үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн “Салхитын алт, мөнгөний орд”-ыг 2043 …

Read More »

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүллээ

Дотоод болон гадаадын эх сурвалжууд сүүлийн үед идэвхтэй мэдээллэж буй Оюу толгой төслийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газарт албан тоот илгээсний зэрэгцээ уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаагаа цохон тэмдэглэжээ. Тэрбээр хэлэхдээ, Оюу толгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний …

Read More »

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн баярын мэндийг нийт уурхайчдадаа өргөн дэвшүүлье!

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн баярын мэндчилгээг нийт уурхайчид, салбарынхаа хамт олон, мэргэжил нэгт нөхөддөө өргөн дэвшүүлье! Коронавирусын цар тахлын улмаас Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2020 оны үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ зуугаас дээш хувиар биелүүлж, улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ …

Read More »
Translate »