Мэдээлэл

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУДАД ТӨРИЙН ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Эх сурвалж: ett.mn /2021.3.1/ Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 98 жил, “Эрдэнэс-Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан  эрхэлсэн ажилдаа хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган, идэвх санаачилгатай ажиллаж, хамт олноо манлайлсан ажилтнууд төрийн дээд одон медаль, салбарын тэргүүн, жуух бичгээр  шагнууллаа.  Шагналыг өнөөдөр /2021.3.1/ “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн  Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Санхүү, Эдийн засаг эрхэлсэн …

Read More »

I ДҮГЭЭР САРД НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 50 ГАРУЙ ХУВИАР ӨСЧЭЭ

Монгол Улсын нүүрсний экспорт өмнөх сараас 50 гаруй хувиар өсчээ Монгол Улсын Гаалийн ерөнхий газраас гаргасан статистик мэдээллээс харахад энэ оны 1 дүгээр сард Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ 2.49 сая.тн болж, өмнөх жилийн мөн үеэс 3.02% -иар, 2020 оны 12 дугаар сараас 57.24% -иар тус тус өссөн байна. Үүнд БНХАУ руу 2.31 сая.тн нүүрс экспортолсон нь өмнөх жилийн мөн …

Read More »

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: “Салхитын алт, мөнгөний орд”-ын үр шимийг ахмадуудад хүртээсэн жишгээр цаашид 21 аймаг дахь бусад ордод түшиглэн иргэдийн амьдралыг өөд татах боломж бий

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: “Салхитын алт, мөнгөний орд”-ын үр шимийг ахмадуудад хүртээсэн жишгээр цаашид 21 аймаг дахь бусад ордод түшиглэн иргэдийн амьдралыг өөд татах боломж бий Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2021.02.06/ Дундговь аймагт ажиллаж, “Салхитын алт, мөнгөний орд”-ын үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн “Салхитын алт, мөнгөний орд”-ыг 2043 …

Read More »

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүллээ

Дотоод болон гадаадын эх сурвалжууд сүүлийн үед идэвхтэй мэдээллэж буй Оюу толгой төслийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газарт албан тоот илгээсний зэрэгцээ уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаагаа цохон тэмдэглэжээ. Тэрбээр хэлэхдээ, Оюу толгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний …

Read More »

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн баярын мэндийг нийт уурхайчдадаа өргөн дэвшүүлье!

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн баярын мэндчилгээг нийт уурхайчид, салбарынхаа хамт олон, мэргэжил нэгт нөхөддөө өргөн дэвшүүлье! Коронавирусын цар тахлын улмаас Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2020 оны үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ зуугаас дээш хувиар биелүүлж, улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ …

Read More »

ЗАРЛАЛ “ЭРДЭНЭС СИЛВЕР РЕСУРС” ХХК

“ЭРДЭНЭС СИЛВЕР РЕСУРС” ХХК нь Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах үүднээс шууд худалдан авах болон харьцуулалтын аргаар худалдан авах бараа, ажил, үйлчилгээний нийлүүлэгч болон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад шаардлагатай бэлтгэн нийлүүлэгчдийн дэлгэрэнгүй мэдээлэл бүхий бүртгэл үүсгэж байгаатай холбогдуулан хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамтран ажиллах тухай албан хүсэлт ирүүлэхийг урьж байна. Ирүүлэх  материал: Аж ахуйн нэгж байгууллагын …

Read More »

АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖ СОЛИЛЦОЖ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТЛАХ ЗААВРЫГ БАТАЛЛАА

Коронавируст халдварын тархалттай холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт компани болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагууд нь ажилтнуудын ээлж солилцож шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах зааврыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А-312 дугаар тушаалаар баталсан ба хэрэгжилтэд хяналт тавьж …

Read More »

АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙГ ТОГТМОЛ ХИЙЖ БАЙНА

     Эрдэнэт үйлдвэр ажалтан, ажилчдаа цар тахлаас хамгаалах зорилгоор амны хаалт, гар ариутгалын бодисоор бүрэн хангаж байна. Мөн төвлөрлийг сааруулах арга хэмжээ авч, ариутгал халдваргүйтгэл тогтмол хийж байгаа юм. Үйлдвэрийн газрын Аж ахуй үйлчилгээний цех захиргааны 1, 2-р байрны албан өрөөнүүдэд 30 минут тутамд ариутгал халдваргүйтгэлийн бодисоор цэвэрлэгээ хийх давтамжаа нэмэгдүүлжээ.      Тус цех  үйлдвэрлэлийн дүүрэг болон захиргааны 1,2-р байрнуудад уурхайчдад зориулсан зөвлөгөө, …

Read More »

ИРЭХ ОНД БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭР ТӨРЛӨӨ НЭМЭГДҮҮЛНЭ

 Эрдэнэт үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цех Индукцийн аргаар халааж цувих хос шугам үйлдвэрлэлд нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна. Тус цех оны эхнээс 11 мянга 200 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэжээ. Мөн цехийн барилгын их засварын ажил хийгдэж байна. “Манай хамт олон  шинэ техник технологи нэвтрүүлсэн, түүнийгээ эзэмшиж суралцсан, цех өнгө үзэмжээ сайжруулсан их бүтээн байгуулалттайгаар ирэх оноо угтаж байна. 2021 оноос бүтээгдэхүүнийхээ нэр …

Read More »

ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛУУД ХИЙЖ БАЙНА

 Дулааны цахилгаан станцын хамт олон Баяжуулах үйлдвэр хүртэл техникийн усны шугам татах, Уурын ерөнхий шугамын дулаалга хийх, Түлш дамжуулах хэсгийн технологийн тоноглолуудыг автоматжуулах, Турбин генераторын хурц уурын шугамыг шинэчлэх зэрэг томоохон хөрөнгө оруулалтын ажлууд хийж байна. Эдгээр ажлууд бүрэн хийгдсэнээр жилд 348 сая төгрөгийн зардал хэмнэх, улмаар дулаан, цахилгааны эрчим хүчний өөрийн өртгийг бууруулах юм.       Мөн эрдэм шинжилгээ …

Read More »
Translate »