Мэдээ

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА

“Эрдэнэс-Тавантолгой” ХК Монгол Улсын топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа.  Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2019 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулсан бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК хоёрдугаарт эрэмбэлэгдлээ.  “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрөгч 2019 онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж ашгийн хэмжээгээрээ Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийг тэргүүлж байгаа юм.  2019 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж Монгол …

Read More »

ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтыг тэргүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олондоо баяр хүргэв

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимаас хамтран аж ахуйн нэгжүүдийн тухайн жилийн орлого, нийгмийн даатгал төлөлт, ашиг, хөрөнгийн хэмжээ болон ажилтнуудын тоо гэсэн үндсэн таван үзүүлэлтээр эрэмбэлдэг ТОП 100 шалгаруулалтын манлайлагчаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тодорсон. Энэхүү амжилт, ололтод  гар сэтгэл нийлж,  хамтын хүчээр хүрсэн уурхайчин хамт олондоо тус үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер …

Read More »

ДЦС-ын “Бүтээлч” бүлгийнхэн эргэх механизмын аюулыг мэдрүүлэх төхөөрөмж бүтээжээ

Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцынхан ХАБЭА-н хэлтсээс зарласан “Аюулыг аюулгүйгээр мэдрүүлэх” сургалт, дадлагын төхөөрөмж бүтээх уралдаанд ирүүлсэн аюул эрсдэлийг мэдрүүлэх төхөөрөмжөө танилцуулав. Тус станцын ажилтнууд үйлдвэрлэлийн ажлын байранд түгээмэл гарах эрсдэлтэй аюул буюу эргэлдэх механизмтай харьцаж буй үед тохиолддог осол аваарыг бодитойгоор мэдрүүлэх зориулалттай төхөөрөмж бүтээжээ. Эргэлдэх машин механизм дээр ажиллахдаа тухайн ажилтан ямар аюул эрсдэлтэй тулгарч болох, түүнээс сэргийлэхийн …

Read More »

Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлт 100-аас дээш хувиар биеллээ

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 5 сарын эхний 20 хоногт үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр нь 100-аас дээш хувиар биелүүлсэн амжилттай байна.  Энэ хугацаанд уулын цул гаргалтын төлөвлөгөөг 103.7 хувиар, хөрс хуулалтын төлөвлөгөөг 104.2 хувиар тус тус биелүүлэв. Тодруулбал, 1427.4 мянган метр куб уулын цул гаргаж, 573.5 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн байна. Ил уурхайнхан 2174.5 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг …

Read More »

Баяжуулах үйлдвэрийнхэн аюулыг мэдрүүлэх төхөөрөмж бүтээж, танилцууллаа

ХАБЭА-н хэлтсээс зарласан “Аюулыг аюулгүйгээр мэдрүүлэх” уралдаанд Баяжуулах үйлдвэрийн хамт олон хоёр төрлийн төхөөрөмж бүтээж, оролцож буйгаа танилцуулав. Тус цехийн ХАБЭА хариуцсан ажилтнууд, үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, бичил осол, зөрчлийг бууруулах арга хэмжээний хүрээнд ноцтой эрсдэлийн хяналтын хуудсыг ажилчдад танилцуулж, болзошгүй аюулын сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулдаг. Тухайлбал, 1978 оноос хойш цехийн хэмжээнд тохиолдсон  үйлдвэрлэлийн ослын шалтгааныг судалсан байна. …

Read More »

Эрдэнэт үйлдвэрийн бүх ажилтан нэг ижил өнгө, загвартай ажлын хувцас өмсөнө

Эрдэнэт үйлдвэрийн ажилтны ажлын хувцасны загвар болон өнгө шинэчлэгдэж, бүх ажилтан ажлын ижил өнгийн хувцсаар хангагдах боллоо. Өмнө нь инженер техникийн ажилтан болон ажилчдын ажлын хувцасны өнгө өөр байсан бол шинэ батлагдсан загвараар ижил өнгөтэй байна гэж албаны хүн онцлов. Ажиллагсдын хувцасны өнгө, загварыг орчин үеийн уул уурхайн үйлдвэрүүдийн нормын хувцасны жишиг загварт нийцүүлж, ижил улбар шар өнгийн дэвсгэр дээр …

Read More »

Хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулахыг цех, нэгжийн удирдлагуудад санууллаа

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнд холбогдох хэлтэс, цехийн удирдлагууд оролцож, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой явцын мэдээлэл хийлээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс өнгөрсөн долоо хоногт төлөвлөгөөт 55 ажил зохион байгуулж, 71 зорилтот болон ээлжит шалгалт хийжээ. Мөн ажилчдад халуун хоолны үйлчилгээ үзүүлж байгаа “Таятан фүүдс” компанитай санамж бичиг байгуулан, “Мэдээллийн хаалгач” аппликейшнд 17 нэгжийн …

Read More »

“Уурхайчин-1” хороолол оршин суугчдын хэрэгцээнд тулгуурлан, орчин үеийн шийдлээр баригдаж байнa

Нийгмийн хариуцлагын жишиг загвар болсон Эрдэнэт үйлдвэр, ажиллагсдынхаа орон байрны асуудлыг бодитой шийдэх зорилгоор “Уурхайчин-1”, “Уурхайчин-2”, “Уурхайчин-3” нэртэй 1300 айлын орон сууцны хотхон ойрын үед бүтээн байгуулна. Баян-Өндөр уулын энгэрт байрлах уг хотхоны эхний ээлжийн “Уурхайчин-1” орон сууцны хорооллын шавыг өнгөрсөн 5 сард тавьж байсан бол өнөөдөр барилгын ажлын явц 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй өрнөж байна. Өөрөөр хэлбэл, эхний дөрвөн …

Read More »

5 дугаар сарын эхний 10 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний дүн гарлаа

Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн 5 дугаар сарын эхний 10 хоногийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн дүн гарсан байна. Сарын эхний 10 хоногийн байдлаар уурхайчид төлөвлөгөөт үзүүлэлтээ  99.3-110.3 хувиар биелүүлжээ. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 5 сарын эхний 10 хоногт 709 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 101.6 хувиар, 249.1 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөөг 100 хувиар тус тус биелүүллээ. Энэ хугацаанд 1183.5 …

Read More »

УУРХАЙЧИД, ХАМТ ОЛОН, АХМАДУУДДАА ИЛГЭЭХ ЗАХИДАЛ

Эрдэнэт үйлдвэрийн тулах цэг, урагшлах хүч болсон уурхайчид, хамт олон, ахмадууд та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье. Эргэх улирлын хувьд амьтай бүхэн сэргэж буй хавар цагийн эгэл жирийн өдрүүд үргэлжилж байгаа хэдий ч дэлхий даяар аюулт коронавирусын эсрэг нэгдэн тэмцэж, хорио цээрийн амаргүй өдрүүдийг эрсдэл багатай давахыг дор бүрнээ хичээж буй хүндхэн цаг хугацааг Та бид хамтдаа туулж байна. Миний …

Read More »
Translate »