Хөрөнгө оруулагчид

2025 он гэхэд 80 орчим сая тонн нүүрс экспортолно

 Эрдэс баялаг эрчим хүчний яам, Ашигт малтмалын газраас 2010 онд хийсэн судалгаагаар 2025 он гэхэд Монгол Улс 100-гаад сая тонн нүүрс олборлож, 80 орчим сая тонныг экспортолж, 16-18 саяыг дотоодын эрчим хүчинд зарцуулна гэж тооцоолжээ.

Read More »

МОНГОЛ ОРНЫ АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ

Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд найман мянга гаруй илрэл бүртгэгдсэн байдаг. Үүнд алтны 1619,  мөнгөний 227 мянга, зэсийн 36.3 сая, төмрийн хүдрийн 660 сая, цайрын 5.9 сая, нефтийн 250 сая орчим тонн нөөц батлагдаад буй. Мөн нүүрсний 175 тэрбум тонн таамаг нөөцтэй. Эдүгээ 9.8 тэрбум тонн нөөц баталгаажсан.  Нөөц ихтэй томоохон ордыг нэрлэвэл зэсийн Эрдэнэт, Оюу толгой, …

Read More »

“Тавантолгойн ЦС” төслийн компани байгуулна

Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн барих цахилгаан станцын хүчин чадлыг 450 МВт байхаар тооцож, уг төслийг хэрэгжүүлэх “Тавантолгойн ЦС” төслийн компанийг хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран үүсгэн байгуулах, хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд М.Сономпилд даалгалаа. Тусгай зориулалтын компанид төрөөс хөрөнгө оруулж, хувьцаа эзэмших хэмжээг 34-өөс доошгүй хувь байхаар тогтоож, төрийн эзэмшлийн хувьцааг өмчлөх эрхийг Эрчим хүчний яаманд …

Read More »

Чингис бондын 95 тэрбум төгрөгөөр ноолуурын салбарыг дэмжинэ

Монгол брэнд бий болгох гол бүтээгдэхүүн болох ноолуурын салбарт технологийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гарлаа. “Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх” төсөлд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийн гуравны нэгээс илүүгүй хувьтай тэнцэх урьдчилгаа төлбөрт зориулж 95 тэрбум төгрөгийг Чингис бондоос санхүүжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайдад даалгалаа.

Read More »

ОХУ-тай хэлцэл хийхээр УУЯам, Газрын тосны газрынхан тус улсад ажиллаж байна

БНХАУ-аас 10 мянган тонн шатахуун авахаар болсон. Энэ сарын 19-нд Газрын тосны газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг тус улсад ажиллах үеэрээ манай улсаас экспортолж байгаа “Дачин-33” ангиллын газрын тосны үнэтэй уялдуулж өрсөлдөх чадвартай үнээр нефтийн бүтээгдэхүүн импортлох гэрээ хийжээ.

Read More »

Уул уурхайн экспортын бүтээгдэхүүн энэ онд өснө

Манай улсын эдийн засгийн голлох үүрэг гүйцэтгэдэг салбар бол уул уурхайн салбар юм. Жил ирэх тусам тус үзүүлэлт нэмэгдсээр байна. Үндэсний статистикийн хорооноос гарсан судалгаагаар уул уурхайн салбарын экспортод эзлэх хувь 2011 онд 89.2 хувь байсан, харин өнгөрсөн онд уг тоо 91.3 болтлоо өсчээ. 2013 онд тус тоо улам өсөх магадлалтай байгааг статистикчид онцолж байна.

Read More »

Хятадын эдийн засаг 7,5 хувь өснө

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд асан Вэнь Зябао энэ онд манай улсын эдийн засаг 7,5 хувиар өснө хэмээн БХАТХ-ын хуралдааны үеэр мэдэгджээ. Хятадын 2013 оны улсын төсвийн алдагдал энэ жил ДНБ-ий хоёр хувь буюу 192,8 тэрбум америк доллартай тэнцэж байгаа аж. Өнгөрсөн жил харин тус улсын эдийн засгийн өсөлт сүүлийн 13 жилийн хугаацаан дахь хамгийн доод түвшинд хүрсэн ч 7,5 …

Read More »

М.Гантөгс: Шинэ төмөр замд энэ онд 20 орчим сая ам.долларын хөрөнгө оруулна

Монгол Улс өнөөдөр ашигт малтмалаа ганцхан урд хөрш рүү л экспортолж байгаа гэж хэлж болно. Иймд хоёр, гурав дахь зах зээлд хүргэх нь чухал асуудал. Үүний тулд далайд гарах гарц хайж буй билээ. Ашигт малтмалаа далайн боомтод хүргэхийн тулд яах аргагүй төмөр зам хэрэгтэй. Нөгөө талаар, хүнд даацын авто машинаар ашигт малтмал экспортлоход байгаль орчин сүйтгэх, экспортлохоор төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй, …

Read More »

Эрчим хүчний хэмнэлтийг урамшуулна

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Хэлэлцүүлгээр өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангахад шинэ эх үүсвэрээс илүү хэмнэлттэй хэрэглээг дэмжих нь чухал гэдгийг онцолсон юм. Мөн аж ахуйн нэгж, иргэдийг эрчим хүчийг зохистой хэрэглэх эдийн засгийн сонирхол бий болгохыг хуульд заасан аж. Гэтэл эрчим хүчний хэмнэлтийг иргэдэд шууд хуулиар бий болгох боломжгүйг хэлэлцүүлэгт ирсэн төлөөллүүд хэллээ. …

Read More »

О.Чулуунбат: Өмнөх Засгийн газар зах зээлд байдаггүй зүйл хийсэн

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрөөс хохирсон иргэд Засгийн газраас хариултаа хүлээж байна. Зургаан хувийн хүүтэй зээлд найдаж компаниудад урьдчилгаагаа төлсөн хүмүүс алдагдалд ороход хүрээд байгаа. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. ДЭЛХИЙ ДАХИНААРАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛДЭЖ БАЙНА -Ашигт малтмалын тухай шинэ хуульд эдийн засагчид өөр өөрийнхөөрөө хандаж байна. Зарим нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг …

Read More »
Translate »