Байгаль орчин

Ц.Бадрах: Уул уурхайн компаний байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, техник эдийн засгийн үнэлгээг батлахдаа усыг хэрхэн ашиглах тухайд хатуу хяналт тавина

Усны асуудлаа үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзсэн Ерөнхий сайд өөрөө Усны үндэсний хороог тэргүүлэн ажиллах болсон нь усны салбарын хөгжил шинэ түвшинд   хүрэхийн  суурь тавигдаж буй хэрэг хэмээн энэ салбарынхан өөдрөг сэтгэлтэй байцгаана лээ. Шинэхэн байгуулагдсан  хорооны чиг үүргийн талаар  Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Бадрахтай манай сурвалжлагч уулзсан байна. 

Read More »

ТӨМӨР ЗАМЫН ДЭР МОДЫГ ОЙГООС БЭЛТГЭХИЙГ ХОРИГЛОЛОО

Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Сайдын 2013 оны 04 дүгээр сарын 30-ны А-132 тоот тушаалаар Төмөр замын дэр мод үйлдвэрлэх зорилгоор ойгоос мод бэлтгэхийг 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай хориглолоо.

Read More »

САЙД С.ОЮУН: НОГООН ХӨГЖИЛ ХЭМНЭЛТЭЭС ЭХЭЛНЭ

150 жилийн өмнө Японы Нигата аймаг хоол хүнсний хомсдолд орж, хүнд хэцүү үеийг иргэд нь арай ядан өнгөрүүлж байжээ. 150 тонн будааг аймгийнхан хуваан иднэ. Энэ нь ердөө 4-5 өдрийн хүнс. Гэтэл Кубаяши гэгч будаагаа зараад мөнгөөр нь аймагтаа сургууль барих санал гаргасан нь дэмжигдсэн байна.

Read More »

Байгальтайгаа зүй бус харьцсаны балгийг Дарь-Эхийн оршин суугчид амссаар байх уу?

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо. Нийслэлийнхний хэлж заншсанаар Дарь-Эхийн автобусны хуучин эцсийн буудал. Автобусны хуучин эцсийн буудлын баруун талд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо байрладаг ажээ. Үдийн 12.30 цагт тус хороог манай сурвалжлах хэсэг зорьсон юм.

Read More »

АМ, АЖИЛ НЬ АЛД ЗӨРСӨН “СЭЛБЭ” ТӨСӨЛ

Сэхээнд байгаа Сэлбэ сэргэх нь хэмээн хоёр жилийн өмнө нийслэлч үүд хөл хөөрцөг болж байлаа. Цагтаа эргээ даван үерлэж, хүмүүсийн хөлд дарагддаг байсан энэ гол хог шороотой холилдон, нарийн судал татуулан урссаар олон жилийг элээж буй.

Read More »

ЗҮҮНГАРЫН ГОВИЙН МОНГОЛ БОЛОН ДЭЛХИЙН ДАЙ ДАХЬ ХОЛБОГДОЛ

Монгол улсын газрын зураг дээр Зүүнгарын говийн дэвсгэр нутаг нь Байтаг Богд, Хавтаг, Тахийн шар нурууг дамнуулан өмнөд этгээдэд БНХАУ-ын Шинжань бүс нутагт хамаарах уудам цөл, говийг дүрсэлсэн байдаг.

Read More »

Энэ сард ой, хээрийн 50 түймэр гарчээ

Дулааны улирал эхлээд ердөө нэг сар өнгөрөхөд улсын хэмжээнд ой, хээрийн түймэр 50 удаа гарчээ. Хүний санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас байгаль экологи, ард иргэдэд нэлээд хэмжээний хохирол учруулсан томоохон түймрүүдийг

Read More »

Улаан номонд орсон 22 ирвэсийн нүүдлийн замыг таслахаар шийджээ

Монголыг дэлхийд таниулсан тиранозавр батаарын өлгий нутаг бол Өмнөговь аймгийн Гурвантэс сум юм. Энэ нутгийг тиранозавр батаараас эхлээд дээд цэрдпалеогоний үеийн хурдсын тогтож үлдсэн, бүрэн гүйцэд судлагдаагүй дэлхийн шинжлэх ухааны гол түшиц газар гэдэг. Тийм ч учраас олон улсын шинжлэх ухааны судалгааны төв ажилладаг.

Read More »

Автомашины утаан дахь хорт бодисыг хэмжиж эхлэв

Нийслэлийн агаарын бохирдлын 20 гаруй хувийг автомашины утаа эзэлдэг гэдэг. Цаг уур, орчны шинжилгээний газар, нийслэлийн Агаарын чанарын алба, Замын цагдаагийн газар, нийслэлийн Авто тээврийн үндэсний төв хамтран автомашины утаан дахь хорт бодис зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг тогтоож, илэрсэн зөрчлийг арилгуулахаар болжээ.

Read More »

Улсын төсвөөс нэг тэрбум төгрөгөөр нөхөн сэргээлт хийнэ

Манай улсын хэмжээнд уул уурхайд өртөж нөхөн сэргээлгүй эзэнгүй орхигдсон 4256 га талбай байгааг Ашигт малтмалын газар, БОНХЯ-наас 20 аймгийн нутагт шалгалт хийхдээ  тогтоожээ. Тухайлбал, Төв, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл зэрэг аймагт нинжа нарын эвдэж сүйтгэсэн талбай чамгүй байдаг.

Read More »
Translate »